Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-05-07 13:42:04

ЖЕНЕВ. /AP/. НҮБ болон Африкийн Холбоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хөгжлийн төлөөх санхүүжилтийг баталгаажуулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ.


А.Гутерреш болон Африкийн Холбооны Комиссын дарга Мусса Факи Махамат нар НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв байранд даваа гарагт уулзаж, олон улс болон бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.


“Уур амьсгалын өөрчлөлт ихээхэн хэмжээний нөлөө үзүүлж буй бүс нутгуудын нэг нь Африк тив юм” гэж А.Гутерреш уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн тэрбээр, Мозамбик, Зимбабве, Малавид хар салхи дэгдсэний улмаас олон зуун хүн амиа алдсаныг дурдаад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтын ажиллагааны чухалыг онцолжээ. 

Холбоотой мэдээ