Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг 2018 онд хэлэлцэж баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-08 23:21:04

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 208 байгууллагад 5385 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний 68 хувь нь эмэгтэйчүүд байна.

Тус аймаг төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын системийн програм хангамжаа шинэчилж, төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргажээ.

Тодруулбал тус аймагт 216 байгууллагад 5783 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны 662, төрийн үйлчилгээний 4318, улс төрийн 189, төрийн тусгай 216  албан хаагч тус тус ажиллаж байна. Төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн дөнгөж 20 орчим хувь нь 560-аас дээш төгрөгийн цалин хөлс авдаг байна. Мөн төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн 51 хувь нь төрийн үйлчилгээний албанд буюу шийдвэр гаргах түвшний бус ажлыг хийдэг аж.

Харин томилолтооор болон сургалтад хамрагдах чиглэлээр жилд нэгээс хоёр удаа нийт төрийн албан хаагчдын 70 гаруй хувь нь хамрагдаж суралцах хөгжих боломжоор хангагддаг тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Дашрамд, Өнгөрсөн 2018 онд Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг хэлэлцэж баталжээ. Тухайлбал төрийн албан хаагчид хариуцлагатай, хүнд сурталгүй, иргэдтэй ойр, тэдний санаа бодлыг сонсдог, шударга, авлигаас ангид, төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих гэсэн 9 зарчмыг мөрдөн ажиллахаа өнгөрсөн жил тангараглаж баталсан аж.

Холбоотой мэдээ