Орчин үеийн урлагийн зөвлөлдөх уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-08 19:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин үеийн урлагийн үндэсний зөвлөлдөх уулзалт маргааш Улаанбаатар хотод болно. Уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулах юм. 

Монголд орчин үеийн урлаг, соёлыг яаж дэмжих вэ,  уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүд  Монгол Улсын ирээдүйн бүтээлч бодлогод хэр нөлөөлөх вэ, бусад улс орнууд дижитал урлагийг хэрхэн хөгжүүлж байгаад тус зөвлөлдөх уулзалт хариу өгнө. 

Соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцид Монгол Улс 2007 онд нэгдсэн. Энэхүү конвенцийн хүрээнд, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлого боловсруулах, хэрэгжүүлэх улс орнуудын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд мэдээлэл, тайлангаа ЮНЕСКО-д илгээдэг юм байна. Монгол Улс 2012, 2016 онд ийм тайланг хүргүүлсэн бөгөөд зөвлөлдөх уулзалтаар дээрх тайланг хэлэлцэх юм байна.

Холбоотой мэдээ