ОХУ дэлхийн шилдэг эдийн засагтай 5 орны нэг болох зорилго тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-09 13:00:10

МОСКВА. /TASS/. ОХУ 2023 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай 5 орны нэгт багтахыг зорьж байна. ОХУ-ын 2024 он хүртэлх Үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь энэ ажээ.


Төлөвлөгөөнд дурдсанаар, ОХУ тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 6-д эрэмбэлэгддэг байна. Энэ үзүүлэлтээр Герман 5 дугаарт ордог аж. Засгийн газрын таамаглаж байгаагаар, ДНБ-ний өсөлтийн хурдыг 3-аас дээш хувьтай байлгаснаар Германаас хоцорч буй зөрүүг багасгах аж.


Эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-ний 25 хүртэл хувьд хүргэл нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж болон нэмэгдсэн өртгийн түвшинг нэмэгдүүлэх, түүхий эдийн бус барааны экспортын хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

 

 

Холбоотой мэдээ