"Тогоон бөмбөрчин" Б.Ганхөлөг Японд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-10 20:11:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы Токио хотод тавдугаар сарын 11, 12-нд болох “Ханг драм” хөгжмийн наадамд "Тогоон бөмбөрчин Хөлөгөө" буюу хөгжимчин Б.Ганхөлөг оролцоно.

Тэрээр мөн 5 дугаар сарын 19-нд Маябаши хотод тайко бөмбөрийн тоглолтод урилгаар оролцох аж. Б.Ганхөлөг японы тайко бөмбөрийг “Тогоон бөмбөр” гэж орчуулан, түүгээрээ 2018 онд Морин хуурын чуулгын “Playing Love” тоглолтод гоцлон тоглож байсан юм. Тэрээр Хөгжим бүжгийн коллежид суралцаад, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестрт ажиллаж байв.

Б.Ганхөлөг 1999 онд Герман улсад байхдаа найз нөхдийн хамт “Бөртэ” хамтлаг байгуулж, дэлхийн олон улс үндэстний бөмбөрийг судлах болжээ. 

Холбоотой мэдээ