Д.Ганбат 4 удаагийн, Б.Идэрсайхан хошой аварга болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-13 12:51:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн мастеруудын УАШТ хоёр өдөр үргэлжилж, 36-40 нас, 41-45 насны ангиллын бөхчүүдийн барилдаан боллоо.



Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос чөлөөт бөхийн ахмад зүтгэлтэнд жил бүр олгодог 500 мянган төгрөгийн тусгай шагналын энэ оныхыг гавьяат дасгалжуулагч Х.Намширт олгосныг тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар гардуулж баяр хүргэлээ.


Манай чөлөөт бөхийн спортын мөнгөн үеийн шилдэг тамирчид болох Гавьяат тамирчин Т.Сүхбаатар, олон улсын хэмжээний мастер Х.Ганболд нарын хооронд 1 сая төгрөгийн бооцоотой барилдаан болж Т.Сүхбаатар 1:1 онооны харьцаагаар ялсан. Бооцооны мөнгийг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх гаргасан байна.


Бооцоот барилдаанд ялсан гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарыг “Приус центр” ХХК-ийн захирал Г.Лувсансамбуу 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна. Энэ өдөр Д.Ганбат 4 удаагийн, Б.Идэрсайхан хошой ахмадын улсын аварга болжээ.


35-40 насны ангилал

62 кг 1. Өлзийбаярын Ууганбаяр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

2. Сугарын Сайнбаяр /Дорноговь аймаг/

3. Баасанжавын Эрдэнэбаяр /Дорноговь аймаг/

3. Дамдинрагчаагийн Уртнасан

/Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

70 кг 1. Түмэн Цэрэндоржиев /ОХУ/

2. Мэндбаярын Эрдэнэбаяр /Дархан-Уул аймаг/

3. Даваасүрэнгийн Энхбаяр /“Арслан” клуб/

3. Бадамжалбуугийн Мөнх-Оргил /“Цастын Барс” клуб/

78 кг 1. Хандсүрэнгийн Магвандорж /“Хөх-Эрчис” клуб/

2. Цэрэнбаатарын Ганзориг /Өмнөговь аймаг/

3. Батновын Эрдэнэболд

/Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль/

3. Баярмагнайгийн Батбаатар /“Пруис центр” ХХК/

88 кг 1. Очирын Пүрэвдорж /Төв аймаг/

2. Ганбаатарын Энх-Эрдэнэ /Өмнөговь аймаг/

3. Бодийн Очгэрэл

/Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо/

3. Дашийн Чимиддорж /ҮБТДС/

100 кг 1. Батсайханы Идэрсайхан /Өмнөговь аймаг/

2. Цэрэндоржийн Болдбаатар /Орхон аймаг, Хангарьд” клуб/

3. Ганбатын Алтангэрэл /Дотоодын цэргийн 803 анги/

3. Даваагийн Уламсайхан /Ховд аймаг/

130 кг 1. Пүрэвдоржийн Баатарсүрэн /“Хүч” спорт хороо/

2. Цэрэндоржийн Отгонбаяр /Баянзүрх дүүрэг/

3. Пэрэнлэйн Гансүх /Увс аймаг/

3. Дорждэрэмийн Отгонсүрэн /Баянзүрх дүүрэг/


41-45 насны ангилал

62 кг 1. Жанчивын Хурц /Хан-Уул дүүрэг/

2. Гарам-Очирын Тогтуунбаяр /Өвөрхангай аймаг/

70 кг 1. Төмөр-Очирын Түмэн /Дархан-Уул аймаг/

2. Сүрэнчулууны Чинбат /“Тулгат” клуб/

3. Отгоны Батхуяг /”Арслан” клуб/

3. Нэргүйн Болорсайхан

/Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/

78 кг 1. Бадмаабазарын Азархад /Хан-Уул дүүрэг/

1. Буриадын Эрдэнэбаяр /“Тулгат” клуб/

3. Сундуйн Баатар /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Балжиннямын Түмэнбаяр

/Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль/

88 кг 1. Доржготовын Ганбат /“Тулгат” клуб/

2. Гонгорын Энхсүх /Өмнөговь аймаг/

3. Дагвадоржийн Ганбат /“Арслан клуб”/

3. Байлдагчийн Баянсан /“Хөдөлмөр” нийгэмлэг/

100 кг 1. Цыренов Батор /ОХУ/

2. Самий-Юмчиний Энхбат /”Хөдөлмөр” нийгэмлэг/

3. Норжмаагийн Баярмагнай /”Увс нуур” клуб/

3. Ишжанцангийн Батсайхан /Завхан аймаг/

130 кг 1. Чунагийн Бямбадорж /Баянзүрх дүүрэг/

2. Дагвадоржийн Түмэнжаргал /Говь-Сүмбэр аймаг/

3. Данзаншаравын Амгаланбаатар /Архангай аймаг/

3. Батсүхийн Батхөлөг /”Арслан” клуб/

Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Баатарсүрэн, П.Гансүх, Б.Содномпил, Б.Эрдэнэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Ц.Хосбаяр, ОХУ-ын спортын бөхийн төрлүүдийн холбооны Ахмадын зөвлөлийн дарга, Смоленск мужийн МЧБХ-ны ерөнхийлөгч Олег Леонидович Маренков, БНСУ-ын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, Инчён хотын Чөлөөт бөхийн холбооны тэргүүн, олон улсын шүүгч Ли Мин Хо, Гавьяат тамирчин З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Баярсайхан, ахмад тамирчин, ОУХМ, улсын заан Ч.Гочоосүрэн нар үзэж сонирхлоо.

Холбоотой мэдээ