“GOT” цувралыг бүтээсэн хүмүүс “Оддын дайн”-ны дараагийн ангийг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-15 14:05:18

МОСКВА. /Variety/. “Хаан сэнтийн тоглоом” цувралыг бүтээсэн найруулагч Дэвид Бениофф, Дэниел Бретт Уайсс нар ирэх 2022 онд дэлгэцнээ гарах “Оддын дайн” киноны дараагийн ангийг хийнэ. Энэ тухай “Walt Disney” компанийн захирал Роберт Айгерын хэлснийг “Variety” сэтгүүл иш татан мэдээлжээ.


“Хаан сэнтийн тоглоом” цуврал киног бүтээснээрээ алдартай Дэвид Бениофф, Дэн Уайсс нартай бид гэрээ байгуулсан” хэмээн тэрбээр хэлжээ.


Оддын дайны 9 дүгээр анги буюу “Star Wars: The Rise of Skywalker” кино энэ онд дэлгэцнээ гарах юм. 

Холбоотой мэдээ