Өмнөговьд мал төллөлт 55,5 хувьтай байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-17 09:52:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мал төллөлт энэ сарын 16-ны байдлаар 55,5 хувьтай байна.

Тус аймагт энэ оны эхэнд 1 сая 150,0 мянган хээлтэгч тоолуулснаас 638.9 мянган толгой хээлтэгч төллөжээ. 

613,6 мянган толгой төл гарсан бөгөөд төл 100 хувь бойжиж байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Нийт төллөх ингэний 64.5 хувь, гүүний 9.7 хувь, үнээний 20.3 хувь, хонины 69.3 хувь, ямааны 52.6 хувь төллөж, ботго 18020, унага 3121, тугал 2199, хурга 198186, ишиг 419208 гарчээ.  Мөн хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.