Мянгат малчид залуу малчдаа дэмжиж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-17 17:11:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн мянгат малчид залуу малчдаа дэмжин ажиллаж байна.

Тус багийн Засаг дарга, багийн мянгат малчин У.Эрдэнэбаяр, аймгийн аварга малчин Б.Энхтүвшингийн хамт 50 бага малыг залуу малчин Э.Мөнгөншагайд өгсөн байна. Мөн мянгат малчин Ж.Цэцэгээ, хүү Ариунболдынхоо хамт 50 бага малаар залуу малчин Л.Отгонбаатарыг малжуулахаар болжээ.

Тус багт малжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил дөрвөн малчныг тус хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Холбоотой мэдээ