Тайваны олон улсын үзэсгэлэнд монгол зураачдын бүтээл шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 16:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Урлагийн зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, СУИС зэрэг байгууллагаас нийт долоон уран бүтээлч найман бүтээлээ “2019 оны Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д сойсноос тосон будгийн зураг төрөлд Б.Баярт-Од, усан будгийн зураг төрөлд Ж.Мөнхжаргал, бар зургийн төрөлд З.Уянга, баримлын төрөлд Д.Батзориг, Д.Отгонбаяр, крафт урлалын төрөлд Д.Отгонбаяр, А.Чогдгаваа, С.Баярсайхан нарын бүтээл шалгарсан байна. Шалгаруулалтын эцсийн хариуг 6 дугаар  сарын дундуур зарлах аж.

“Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн” нь Тайваний хамгийн алдартай олон улсын үзэсгэлэнд тооцогддог. Тайваний Тайжун хотын захиргаанаас зохион байгуулсан тус үзэсгэлэнд дэлхийн 21 орны уран бүтээлчид оролцжээ. Уралдаанд нийт 1,318 орчим бүтээл ирүүлснээс  200 орчим бүтээлийг  шалгаруулаад байна. 

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун "2018 онд тус уралдаанд Монгол улсаас 2 бүтээл шалгарч байсан бол энэ жил 8 бүтээл шалгарлаа. Олон улсын урлаг сонирхогчдод монгол уран бүтээлчийн онцлог болон чадамжийг бахархалтайгаар толилуулах болно" хэмээн үнэлжээ.

Холбоотой мэдээ