Сербийн найруулагч Чингис хааны тухай кино хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-04 10:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эзэнт гүрнийг байгуулсан Их хаан Чингисийн дүрийг дэлхийн томоохон киночид ихэд сонирхон, уран бүтээл хийсээр байна. Тэгвэл Сербийн алдарт найруулагч Эмир Кустурица Чингис хааны тухай киног Киргизийн зохиолч Чингиз Айтматовын зохиолоор хийхээр төлөвлөсөн байна.

"Дэлхий даяараа үзэн ядаж, айн чичирч байсан Чингис ямар хүн бэ гэдгийг харуулна" гэж найруулагч Эмир Кустурица "News.ru-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

"2020 онд болох “Баатар - Цаг үе” олон улсын кино наадмын үеэр киногоо үзэгчдийн хүртээл болгоно. Миний бүтээлд Чингис хаан гол дээр ирээд ус хөлдөхийг хүлээдэг хэсэг бий. Тэр хэсгийн зургийг Сибирьт авч магадгүй” гэж найруулагч хэлсэн байна. Өмнө нь, ОХУ-ын найруулагч С.Бодров "Монгол", БНХАУ "Чингис хаан" киног тус тус хийгээд байгаа билээ.

Холбоотой мэдээ