Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргажээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-03-30 12:03:07

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг эрүүгийн хэрэгт татан, баривчлан саатуулснаас хойш багагүй хэл ам дэгдэж байна.

Түүнийг  “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хэрэгт холбогдуулан ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хорьсон юм. Харин өчигдөр прокуророос цагдан хорих шаардлагагүй, гадуур байцаах боломжтой гэж үзсэн учраас батлан даалтад гаргасан байна. Г.Түвшинжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар яллагдагчаар татсан юм. Түүнтэй хамт “Натур фрэйндли” компанийн хоёр эмэгтэйг хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ