Ч.Мөнхбаярыг 25 мянган төгрөгөөр торгожээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-03-30 12:15:42

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж  иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордны баруун хаалган дээр өчигдөр жагссан. 

Ч.Мөнхбаяр тэргүүтэй “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын 18 хүн бүртгэл зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэдгээр буруутгагдан баривчлагдсан ч торгуулиад салсан байна. Зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан иргэн Ч.Мөнхбаярт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулиар 25.000 төгрөгөөр торгожээ.

Харин  жагсаал цуглааны үеэр  шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ