Улаан лоолийн шүүс уух нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 15:49:45

МОСКВА. /РИА Новости/. Улаан лоолийн давсгүй шүүс уух нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэсэн дүгнэлтийг Токиогийн Шүд судлалын их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Энэ тухай "MedicalXpress" сэтгүүлд нийтэлжээ.  


Эрдэмтдийн баг 184 эрэгтэй, 297 эмэгтэй хүнийг оролцуулан туршилт явуулсан байна. Туршилтад оролцогчид бүтэн нэг жилийн хугацаанд улаан лоолийн шүүсийг тодорхой хязгаарлалтгүйгээр ууж байсан бөгөөд туршилтын эцэст оролцогчдын зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны байдлыг тодорхойлжээ. Хэмжилт хийж үзэхэд, холестериний түвшин өндөртэй 125 хүний хувьд холестериний хэмжээ багассан бол артерийн даралт өндөртэй 94 хүний цусны даралт буурсан байжээ. Ийм байдал янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижилхэн ажиглагдсан байна.


“Бидний бодлоор, энэхүү туршилт нь улаан лооль ба улаан лоолиор хийсэн бүтээгдэхүүнүүд нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг тогтоох зорилгоор янз бүрийн насны хүмүүсийг хамруулан  бүтэн жилийн хугацаанд явуулсан анхны судалгааны ажил боллоо” хэмээн Токиогийн Шүд судлалын их сургуулийн эрдэмтэд ярьжээ.    

Холбоотой мэдээ