Аймгийн Засаг дарга А.Гылымхан Улаанхус суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-12 17:55:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тус аймгийн Улаанхус сумын ард иргэдтэй өчигдөр уулзалт хийсэн байна.

Уулзалтаар УИХ болон Засгийн газраас сүүлийн үед гаргасан шийдвэрүүд, хэрэгжүүлж буй бодлого, аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, өнгөрсөн онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, 2019 онд хийх томоохон хөрөнгө оруулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсжээ.

Мөн сумын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн албан хаагчдад ажлын хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж санаачилгатай ажиллахыг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ