Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 16:53:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор орон нутагт ажлын хэсгийг ажиллуулж байгаа аж.

Дээрх зорилгын хүрээнд ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим агентлаг, сумдад ажиллаж, аймгийн салбар зөвлөлийн ажилтай танилцан, аймгийн хэмжээний 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Маргаан хянан шалгах газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын мэргэжилтэн Б.Чойжилгарав нар байв. Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт энэ сарын 13-14-ний өдөр ажиллалаа. 

Холбоотой мэдээ