Төрийн захиргааны ажлын 60 орчим сул орон тоо байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-14 17:49:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төрийн захиргааны албанд 60 орчим ажлын байрны сул орон тоо хадгалагдаж байна.

Төрийн албаны хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн. Түүнийг дагасан зарим журмууд одоог хүртэл батлагдаагүй байгаатай холбоотойгоор энэ онд төрийн албаны шалгалт болоогүй. Харин ирэх намраас төрийн албаны шалгалтыг зарлаж, дээрх сул орон тоонд иргэдийг зуучлах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тухай аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ