К.Таро хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүсжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-17 09:34:43

УЛААНБААТАР. /Japan Times/. Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.


Монгол Улсад есөн жилийн хугацаанд анх удаа айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд К.Таро өнгөрсөн ням гарагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай Улаанбаатар хотод хэлэлцээ хийжээ. Монгол Улс нь БНАСАУ-тай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэн юм. Харин Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа байхгүй учир хоёр улсын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг Монгол Улсаас хүсдэг билээ.


Японы Ерөнхий сайд хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөл”-гүйгээр уулзаж, илэн далангүй хэлэлцэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард илэрхийлсэн билээ. Харин БНАСАУ-ын тал уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.


Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид Японы 17 иргэнийг хулгайлсан ажээ. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ