Хүүхдэд зөв дадал эзэмшүүлэхэд эцэг, эхийн хайр, халамж, анхаарал, зөвлөгөө нэн чухал

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-18 15:01:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх, зөв дадал эзэмшүүлэхэд эцэг, эхийн хайр, халамж, анхаарал, зөвлөгөө нэн чухал.

Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас "Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад эцэг эхийн оролцоо" сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад эрүүл мэндийн байгууллагын нийт 30 гаруй эцэг эхчүүд хамрагдаж мэдээлэл авчээ. Сургалтаар оролцогчдод архи, тамхины хор уршиг, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, насны онцлог, цахим донтолт, стресс түүнийг даван туулах арга, амиа хорлох оролдлого, түүнээс сэргийлэх зэрэг олон чиглэлээр мэдээлэл хийж, зөвлөмж өгсөн байна. Эл үйл ажиллагааны сургагч багшаар АНЭ-ийн сэтгэцийн эмч Ц.Ганчимэг, ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат, Э.Сод-Эрдэнэ, ЭТҮХ-ийн дарга С.Эрдэнэсувд нар ажилласан байна. 

Холбоотой мэдээ