Солонгос эрдэмтэд соёлын өвийг хадгалалт, хамгаалалтын тухай зөвлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар Үндэсний музейтэй хамтран энэ сарын 21-ний өдөр “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, түүний нөхцөл байдлын үнэлгээ” сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сургалтад БНСУ-ын Үндэсний Бүёо музей, Үндэсний Соёлын өвийн их сургууль, Хансо Их сургууль, Конгжу их сургуулийн эрдэмтэн судлаачид соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр илтгэл тавьж, санал солилцох юм. Монгол, Солонгосын эрдэмтэд орчин үеийн музейг тойрсон асуудлыг хөндөн ярилцах бөгөөд Солонгосын эрдэмтэд "Эртний алтадмал эд өлгийн зүйлийг хамгаалах арга", "Соёлын өвийг хадгалж, хамгаалахын шинжлэх ухааны ач холобогдол", "Музейн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны үүрэг" зэрэг сонирхолтой илтгэл тавих юм байна.