"Гурван цагийн бүсгүйчүүд" задгай талбайн тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө жилийн зуны хамгийн анхны, задгай талбайн шоу "Гурван цагийн бүсгүйчүүд" тоглолт энэ сарын 20-ны 19 цагаас “Улаанбаатар палас”-ын гадна талбайд болно.
Задгай талбайн энэ шоунд Ардын жүжигчин, нэрт дуучин Ш.Чимэдцэеэ, МУГЖ “Поп дива” хатагтай Ж.Алтанцэцэг, "Хар сарнай" хамлагийн ахлагч дуучин С.Амармандах, "Нисванис"-ын Л.Энх-Амгалан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, Э.Чулуунчимэг, А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Б.Энхмэнд, Н.Баасандорж нарын дуучин ая дуугаа өргөх юм байна.
Мөн "Загасан ширээт тамга", "Гурван бүдүүн", "Нюанс", “FLY” хамтлагууд оролцоно. "Азтай үзэгч" шалгаруулж, 300 азтанд гарын бэлэг гардуулахаас гадна “Тавилан” зэрэг олон романаараа уншигчдын танил болсон зохиолч Л.Сарантуяагийн шинэ номыг 50 хувийн хямдралтай худалдах аж. Энэхүү шоуг “Талын Монголын Цуурай Увидас” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын орлогыг хүнд өвчинд шаналж буй гурван иргэний гадаадад эмчлүүлэх зардалд хандивлах юм байна.