Н.Баярсайхан волейболын холбооны нарийн бичгийн дарга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш, дасгалжуулагч Н.Баярсайхан Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсон байна. Өмнө нь тус албыг Ц.Бат-Энх хашиж байсан юм.
Н.Баярсайхан “Уурхайчин” клубт 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж, волейболын олон шилдэг тамирчин төрүүлсэн хүн юм. Тэрээр ийнхүү 60 гаруй жилийн түүхтэй Монголын волейболын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах болж байна.
Орчин үеийн спортын төрлөөс хамгийн ууган нь болж хөгжсөн волейбол
Монголын спортын салбарт анхдагчдыг төрүүлэн гаргаж, олон зүйл санаачлан
хэрэгжүүлсэн баялаг түүхтэй байгууллага билээ. Мөн харьцангуй тогтвортой үйл ажиллагаа
явуулсан тус холбоог 62 жилийн хугацаанд найман
ерөнхийлөгч, зургаан ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж байв.