Дүүргийн соёлын ордны багш нарыг сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллага болох дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-ийн харьяа “Эгшиглэн" зуны сургалтын төвд энэ сарын 25-28-нд зохион байгуулна.
Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхыг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн дүүргийн соёлын ордны 25 багшийг хамруулж байна. Цаашид, нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхжуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах юм байна.