Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд хүүхдүүд өөрсдөө оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:06:09

Сумын Монголын Сурагчдын Холбооны Сэлэнгэ аймаг дахь салбараас "Хүүхэд хөгжил-авьяас" хөтөлбөрийг хүрээнд сумдын сургуулиудад тав хоногийн түргэвчилсэн сургалтууд явуулж байна.

Тус салбараас зохион байгуулж буй уг сургалт нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэнээрээ онцлогтой бөгөөд тухайн хүүхэд 5 хоногт таван төрлийн хичээлийг сонгон суралцаж өөрийгөө хөгжүүлэх Энд харилцааны соёл, сэтгэл судлал, гитар хөгжим, загвар, бүжиг гэсэн таван төрөл байгаа юм.

Энэ удаа Д.Сэнгээгийн нэрэмжит Хушаат сумын ЕББДСургууль дээр зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд тус сургуулийн нийт сурагчдын 50 гаруй хувь буюу 124 хүүхэд хамрагдаж өөрсдийгөө хөгжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ