МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" дуугаа дүрсжүүлж, тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-21 09:20:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх 11 дүгээр сард “Тэнгэр шиг бай”  бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолтынхоо бэлтгэл болгож, яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгээр дуу хийж, дүрсжүүлэх юм байна.

Т.Ариунаа дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар  буюу Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орноор аялан тогложээ.

21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулж байсан гавьяат маань "Тэнгэр шиг бай" шинэ тоглолтдоо нэлээд эртнээс чамбай бэлтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ