NASA Санчир гарагийн дагуулыг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-06-28 14:30:22

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Санчир гарагийн томоохон дагуул болох Титаныг судлах зорилгоор “Dragonfly” /“Соно”/  аппаратыг сансарт илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай Америкийн сансар судлалын байгууллагын захирал Жеймс Брайденстайн пүрэв гарагт мэдэгдсэн байна. 


“Dragonfly” аппарат нь Титаны нягт агаар мандалд 100 гаруй миль /160 км/ замыг туулах чадвартай анхны автомат буугч аппарат болох аж.


“Титан бол Нарны аймгийн бусад гарагтай адилгүй бөгөөд манай гарагийн эртний үеийнхтэй илүү төстэй. “Dragonfly” аппаратад суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь уг гарагийн органик бодисуудыг шинжлэх, урд өмнө амьдрал байсан эсэх эвсэл одоо амьдрал байгаа эсэхийг харуулах химийн шинж тэмдгүүдийг хайх боломжийг бидэнд олгоно” гэж Жеймс Брайденстайн хэлжээ.


Санчирын дагуул Титан нь Нарны аймгийн бусад гарагийн дагуулуудаас хоёр дахь том дагуул бөгөөд Буд гарагаас ч том хэмжээтэй байна. Титан бол нягт агаар мандалтай цорын ганц дагуул юм.


Холбоотой мэдээ