Сагсан бөмбөгийн хандивын нээлттэй тэмцээнд 12 баг оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-01 14:58:19

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, "Алтайн аргаль" сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан сагсан бөмбөгийн нээлттэй нөхөрсөг тэмцээнийг зургаадугаар сарын 30-ны өдөр “Спортын төв ордон”-д зохион байгуулав.

Ховд #Pray4Dulguun сагсан бөмбөгийн хандивын нээлттэй тэмцээнд 16-гаас дээш насны тамирчдаас бүрдсэн эрэгтэй 12 баг оролцжээ.

Энэхүү тэмцээний хураамж баг тус бүр 100 мянган төгрөг байсан ба тэмцээнээс олсон орлогыг 100 хувь Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөний эрүүл мэндийн төлөө хандивлаж байна.

Монголын сагсан бөмбөгийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн АНУ-ын эмнэлэгт элэгний дутагдал гэсэн оноштой, биеийн байдал хүнд эмчлүүлж байгаа юм.







Холбоотой мэдээ