Монгол ёс заншил, соёлыг таниуллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-07-02 16:23:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай болон тус байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, албаны бусад зочдод зориулан урлагийн тоглолт сонирхуулж, бэсрэг наадам зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ, ЭМГ, ТХДЖТ-ын хамт олон тус зочид төлөөлөгчдөд зориулж Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт монгол ёс заншил, соёлыг харуулсан урлагийн тоглолт, хөдөө талд “Бэсрэг наадам”-ыг ийнхүү зохион байгуулжээ.
“Бэсрэг наадам”-д 16 бөх барилдан, соёолон насны 28 морь уралдаж, 15 эрхий мэргэн харваач халх харваагаар, 12 шагайн харваач хувийн цуваагаар харвасан байна.
“Бэсрэг наадам”-ыг зохион байгуулснаар монгол наадмын үүсэл, түүх, үндэсний ёс заншил, дэг жаягийг сурталчлан таниуллаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ