Кевин Дюрант Бруклин Нетс багтай 164 сая ам.долларын гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-02 16:29:35
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын өрнөд бүсийн Голден Стэйт Уорриорз багийн довтлогч Кевин Дюрантын хүндэтгэлд зориулж, түүний 35 дугаарыг мөнхөлнө гэж тус багийн эзэн Жо Лакоб мэдэгдэв.


“Гурван жилийн өмнө түүнийг ирэхэд бид бүгд баяртай байсан. Тэрбээр тоглолтын хамгийн шилдгүүдийн нэг байсан бөгөөд мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт хамгийн хурдан өсөж дэвжсэн тоглогч юм” гэж Ж.Лакоб хэлээд, “намайг энэ багт байх хугацаанд дахин ямар ч тоглоч 35 дугаартай өмсгөл өмсөхгүй” гэжээ.


Кевин Дюрант дорнод бүсийн Бруклин Нетс багтай дөрвөн жилийн 164 сая ам.долларын гэрээг байгуулсан байна.

Холбоотой мэдээ