Наадмын дараа зургаа хоног цахилгаан хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-09 15:27:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс урсгал засвар хийхтэй холбогдуулан энэ сарын 16-21-ний өдөр өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлахаар болжээ.

Энэ талаар аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас өнөөдөр мэдээллээ.

Тухайн хугацаанд Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас 1 мВт эрчим хүч авч Өлгий хотын онцгой хэрэглэгч байгууллагуудыг хангана.

Харин цахилгаан эрчим хүчний хангамж энэ сарын 22-ны өдрөөс хэвийн болох аж.  

Холбоотой мэдээ