“Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт болно

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2019-07-11 10:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эхний өдрийн хөтөлбөрийг толилуулж байна.

 

08.00 цагт Азарганы уралдаан Хүй долоон худагт эхэлж 11.30 цагт барианд орно.


08.00-11.00 цагт: Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
болно.

09.00-17.00 цагт: “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
эхэлнэ.

09.30 цагт: Монгол Улсын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол
болно.

11.00 цагт: Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв цэнгэлдэх хүрээлэнд нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
  

11.10 цагт: Үндэсний их баяр наадмын нээлт
баярын хөтөлбөрөөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

11.40-12.40 цагт: Шагайн харвааг Шагайн асарт
нээнэ.

13.00-22.00 цагт: Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт болно.


13.00-17.00 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

13.00-16.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 цагт: Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
болно.

14.00 цагт: Хүй долоо худагт наадмын нээлт болно.

14.00-17.00 цагт: Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
болно.

14.30-17.30 цагт: Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
болно.

14.00-14.30 цагт: Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэн сум тавина.

16.20-18.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
болно.

17.10-20.00 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
болно.

17.30-21.30 цагт: Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
болно.

21.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
болно.


21.00 цагт Үндэсний соёл-амралты хүрээлэнд жуулчдад зориулсан “Naadam Night” наадмыг анх удаа зохион байгуулна.


23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа
д болно.

 

 

 

 

Холбоотой мэдээ