Хонгор нутгийн наадмаар шинэ цолтон олноор төрлөө

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-07-12 12:48:14

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгорчууд долдугаар сарын 9,10-ны өдөр Ардын хувьсгалын 98 жил, аймаг байгуулсаны 78 жилийн ойн баяр наадмаа хийлээ.

Наадмын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Хонгор нутгаас авьяас билиг тѳгѳлдѳр урлаг соёл, спорт, улс тѳр, шинжлэх ухаан салбар салбарын алдартнууд тѳрѳн гарлаа. Улсын наадмаар Ш.Маналжав, Ч.Даваасамбуу нар Монгол Улсын Гавьяат багш,аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолоо гардан авсан”-ыг бахдалтайгаар дуулгаж, нийт зон олноо дэлгэр сайхан наадахыг ерѳѳв.

 

Аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж, аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэв

Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Д.Батболд, Улсын начин Б.Баянжаргал тэргүүтэй хүчит 256 бѳх уран мэхийг уралдуулан барилдлаа. Хүчит бөхийн барилдаанд Баацагаан сумын харьяат, "Хонгор нутаг" дэвжээний бѳх, аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Жинст сумын харьяат, аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэж аймгийн заан цол хүртэв.

Мөн хүчит бѳхийн барилдаанд зургаа давсан Баянлиг сумын харьяат, “Хонгор нутаг дэвжээний бѳх Ч.Алтангэрэл, Баян-Ѳндѳр сумын харьяат, “Хонгор нутагдэвжээний бѳх Б.Тавхай нарыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн аймгийн харцага цол олголоо.

 

Харваачдаас аймгийн шинэ цолтон олноор төрлөө

Баяр наадамд аймгийн мэргэн, спортын мастер Ю.Мѳнхжин, Б.Амартүвшин, спортын мастер С.Баттулга, С.Ариунтуяа, спортын дэд мастер Л.Мѳнхзаяа тэргүүтэй нийт 90 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Хоёр өдөр үргэлжилсэн үндэсний сур харвааны дүн гарахад, Эрэгтэй сур харвааны нэгдүгээр байрт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат “Цэц мэргэн” клубын багш, дасгалжуулагч аймгийн даян мэргэн харваач Б.Мөнх-Эрдэнэ, хоёрдугаар байрт Галуут сумын харьяат “Хатан суудал” багийн харваач спортын мастер А.Баттөр, гуравдугаар байрт Баянлиг сумын харьяат “Хатан суудал” багийн харваач Монгол улсын нэгдүгээр зэргийн харваач Ц.Төмөрчөдөр шалгарсан байна.

Эмэгтэй харваачдаас нэгдүгээр байрт Баян-Овоо сумын харьяат, “Харч өөл” ХХК-ийн харваач спортын дэд мастер, аймгийн даян мэргэн С.Ариунтуяа, хоёрдугаар байрт Баянлиг сумын харьяат “Хатан суудал” багийн харваач Б.Мөнхцэцэг, гуравдугаар байрт Жаргалант сумын харьяат Эрдэм ахлах сургуулийн харваач спортын дэд мастер Ш.Гавьяасүрэн нар шалгарч шагналаа гардан авлаа.

Мөн өсвөрийн харвааны төрөлд 15-17 насны эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Л.Өсөхбаяр, хоёрт О.Бат-Итгэл, гуравдугаар байрт А.Билгүүнбаяр, дөрөвт М.Түвшинтогтох нар шалгарсан бол энэ насны ангиллын эмэгтэй харваачдаас нэгдүгээр байрт Ж.Халиун, хоёрдугаар байрт Г.Одонтунгалаг, гуравдугаар байрт У.Цэрэнлхам, тусгай байруудад Э.Адьяасүрэн, А.Алтансувд нар тус тус шалгарсан юм. 

12-14 насны ангиллын эрэгтэй харваачдаас нэгдүгээр байрт О.Билгүүнтөгөлдөр, хоёрдугаар байрт Н.Энхамгалан, гуравдугаар байрт Г.Төгсбуян нар шалгарлаа. Мөн энэ насны эмэгтэй харваачдаас нэгдүгээр байрт О.Саруул, хоёрдугаар байрт М.Мөнхцэцэг нар шалгарсан бол 11-ээс доош насны эмэгтэй харваачдаас нэгдүгээр байрт Л.Азжаргал, хоёрт А.Мөнхжин, гуравт Д.Бүжинлхам, дөрөвдүгээр байрт Г.Насанжаргал, тавдугаар байрт Б.Анударь нар шалгарч, эрэгтэй харваачдаас нэгдүгээр байрт Г.Шаравнямбуу, удаах байрт М.Мөнхбаатар, гуравдугаар байрт Б.Түшиг-Эрдэнэ, дөрөвт Ж.Сансарбаяр нар шалгарав.

Түүнчлэн төрийн их наадамдаа аймгийн Дархан мэргэн цолны болзлыг аймгийн Даян мэргэн, "Цэц магнай" клубын багш дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ хангаж цолоо гардан авсан. Мөн сумын мэргэн н.Төмөрчөдөр аймгийн Гоц мэргэн харваач, эмэгтэй харваачдаас аймгийн Даян мэргэн С.Ариунтуяа аймгийн Дархан мэргэн, Баянлиг сумын Хатан суудал багийн харваач Б.Мөнхцэцэг аймгийн Гарамгай харваач, Жаргалант сумын харваач Ш.Гавьяасүрэн аймгийн Гоц мэргэн харваачийн болзлыг тус тус хангажээ.

 

Монгол Улсын Алдарт уяач И.Золбоотын морьд нас насанд айрагджээ

Баяр наадмын азарганы уралдаанд Бууцагаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач /МУАУ/ И.Золбоотын ембүү хээр түрүү магнайд тодорсон бол аман хүзүүнд Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хар азарга давхилаа. Харин гуравдугаар байрт Богд сумын харьяат Д.Ганбатын хар азарга, дѳрѳвт Бѳмбѳгѳр сумын харьяат Ж.Чимэдянжирмаагийн ягаан азарга хурдалсан бол айргийн тавд Ѳлзийт сумын харьяат Ш.Буяндэлгэрийн сартай хээр хурдалжээ.

Их насны морьдын уралдаанд Баацагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ч.Энх-Амгалангийн хонгор түрүүлж, Бууцагаан сумын харьяат МУАУ И.Золбоотын зэгэл аман хүзүүдэж, гуравт Хүрээмарал сумын харьяат Б.Жамсрандоржийн хүрэн хурдаллаа. Айргийн дѳрѳвт Жинст сумын харьяат Д.Алтангэрэлийн саарал, айргийн тавд Богд сумын харьяат Д.Ганбатын хонгор халзан хурдлав.

Соёолон насны морьдын уралдаанд Бууцагаан сумын харьяат МУАУ И.Золбоотын шандаст зээрд түрүү магнайд хурдалж, Богд сумын харьяат Р.Батжаргалын янзага цоохор аман хүзүүдэж, Баацагаан сумын харьяат Л.Эрдэнэбатын халиун алаг, Ѳлзийт сумын харьяат н.Эрдэнэбатын буурал соёолон, Баацагаан сумын харьяат аймгийн алдарт уяач С.Энхтѳрийн сартай зээрд морьд айргийн тавд хурдаллаа.

Хязаалан насны морьдын уралдаанд Бууцагаан сумын харьяат МУАУ И.Золбоотын халзан түрүү магнайлсан бол Баацагаан сумын харьяат Б.Анхбаярын алаг хязаалан аман хүзүүджээ. Гуравдугаар байрт Жинст сумын харьяат Н.Анхбаярын гурван цагаан, дѳрѳвт Бууцагаан сумын харьяат А.Түвшинбаярын шар хээр хурдалж айргийн тавд Д.Алтангэрэлийн хондон хязаалан хурдалсан байна.

Шүдлэн насны морьдын уралдаанд Баянхонгор сумын уяач Ж.Жасрайдоржийн хар алаг түрүүлж, Бууцагаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Ч.Амарсанаагийн халиун шүдлэн аман хүзүүдсэн бол Баацагаан сумын харьяат Ж.Мѳнхгэрэлийн саарал, Бууцагаан сумын харьяат уяач М.Болдын ембүү хонгор, Бууцагаан сумын харьяат МУАУ И.Золбоотын халтар шүдлэн айргийн тавд оржээ.