Энэ жилийн наадмаар 300 гаруй морь уралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-12 12:54:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан энэ сарын 10, 11-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо.

Энэ жилийн наадмаар  даага 44, шүдлэн 45, хязаалан 46, соёолон  45, их нас 85, азарга 40, жороо 12, нийт 300 гаруй  хурдан хүлэг уралдсан байна.  

“Даага”-ны уралдаанд:

Түрүү магнай Мөст сумын уяач Б.Ганцоож - хар 

Аман хүзүү Булган сумын уяач Д.Энхболд - шарга 

Айргийн гуравт Ховд сумын уяач П.Борхүү –хонгор 

Айргийн дөрөвт Дөргөн сумын уяач Д.Төртүвшин- 

Айргийн тавд Дөргөн сумын уяач Ц.Эрдэнэбат - хонгор 

“Шүдлэн” насны морины уралдаанд: 

Түрүү магнай Дарви сумын уяач Л.Бүрэнтогтох - шарга 

Аман хүзүү Жаргалант сумын уяач Г.Эрдэнэзаяа - хээр

Айргийн гуравт Чандмань сумын уяач О.Зоригтбаатар - шарга

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач н.Нямдаваагийн - хүрэн буурал

Айргийн тавд Дөргөн сумынуяач Д.Алтансүх - хар 

“Хязаалан” насны морины уралдаанд: 

Түрүү магнай Чандмань сумын уяач Д.Нямдаваа - хонгор 

Аман хүзүү Дарви сумын уяач Л.Бүрэнтогтох - саарал 

Айргийн гуравт Жаргалант сумын уяач Б.Дүгэржав-халтар халзан

Айргийн дөрөвт Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг - цавьдар

Айргийн тавд Булган сумын уяач н.Гантулга -хүрэн 

“Соёолон” насны морины уралдаанд: 

Түрүү магнай Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг - буурал 

Аман хүзүү Жаргалант сумын уяач Б.Ганзориг -дэгдээхэй 

Айргийн гуравт Жаргалант сумын уяач Ц.Машбат  -хээр халзан

Айргийн дөрөвт Жаргалант сумын уяач Г.Эрдэнэбаатар -хар

Айргийн тавд Дарви сумын уяач Г.Сүхбаатар - хээр 

“Их нас”-ны морины  уралдаанд:  

Түрүү магнай Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач н.Осорням  -бор

Аман хүзүү Жаргалант сумын уяач А.Жамъянсүрэн  -саарал

Айргийн гуравт Мянгад сумын уяач Ц.Даваасүрэн -борлог 

Айргийн дөрөвт  Жаргалант сумын уяач н.Ширнэн -халтар

Айргийн тавд Булган сумын уяач н.Отгонбаяр бор 

“Азарга”-ны уралдаанд: 

Түрүү магнай Дарви сумын уяач Б.Чүлтэмсүрэн -хүрэн халзан

Аман хүзүү Зэрэг сумын уяач Г.Отгонбаяр  -хар

Айргийн гуравт Мөст сумын уяач З.Лувсан  -бөгтөр хээр 

Айргийн дөрөвт Жаргалант сумын уяач А.Батмөнх -хээр

Айргийн тавд Мөст сумын уяач Ш.Батсуурь -хонгор 

“Жороо” морины уралдаанд: 

Түрүү магнай Булган сумын уяач Н.Лхагвасүрэн -халтар

Аман хүзүү Чандмань сумын уяач Б.Энхбат -хээр

Айргийн гуравт Зэрэг сумын уяач Г.Эрдэнэбат -хээр 

Айргийн дөрөвт Эрдэнэбүрэн сумын уяач Н.Ганболд -хул хээр

Айргийн тавд Булган сумын уяач Б.Шагдаржав - халиун  морь тус тус шалгарчээ. 

 

Холбоотой мэдээ