Элвис Преслигийн унаануудыг үнэ хаялцуулна

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-07-12 15:32:24

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. АНУ-ын нэрт дуучин, хөгжимчин, жүжигчин Элвис Преслигийн лимузин, мотоцикл, пик-ап автомашиныг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.


Kruse GWS” дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, Э.Преслигийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслүүдийг ирэх наймдугаар сарын 31-нд болох Холливудын алдартнуудын хэрэглэж байсан эдлэлүүдийн дуудлага худалдааны үеэр үнэ хаялцуулах ажээ.


Э.Пресли 1973 оны цагаан өнгийн лимузинтэйгээ нийтийн өмнө олон удаа харагдаж байсан бол 1976 онд үйлдвэрлэгдсэн Харли Девидсоны мотоцикл нь түүний худалдан авсан хамгийн сүүлийн мотоцикл ажээ. Уг мотоцикл 1980-аад оны сүүл үеэс хойш Өмнөд Дакота дахь Авто музейд хадгалагдаж байжээ. Харин Э.Преслигийн пик-ап машины хувьд 1967 онд Миссиссипи муж улс дахь эдлэн газартаа унахаар худалдан авсан “General Motors” компанийн гурван пик-апын нэг юм байна.



Холбоотой мэдээ