Сэлэнгэ аймгаас улсын начин цолтон шинээр хоёр төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-14 22:44:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начин цолтон төрүүлдэг тавын даваанд нийт 32 бөх хүч үзэн зодоглосноос Сэлэнгэ аймгаас хоёр начин төрлөө.

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваанд зодоглосон Сэлэнгэ аймгийн харьяат, 21 настай аймгийн арслан Б.Орхонбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат аймгийн арслан Н.Баярбаатар нар тав давж, начин цолны болзол хангалаа. Ийнхүү Сэлэнгэ аймгийнхаа зүлэг ногоон дэвжээг хотолзуулан барилдаж, үзүүр түрүү булаалдсан хоёр хүчтэн маань ийн улсын цолтон бөхчүүд боллоо.

Дашрамд дуулгахад, жил бүр шинээр начин цолтон болсон хамгийн залуу бөхдөө хурдан удмын даага бэлэглэдэг жамтай. Эл журмын дагуу энэ жилийн дааганы шагналыг Сэлэнгийн залуу бөх Б.Орхонбаяр хүртэх боллоо.  

Холбоотой мэдээ