Олон улсын таеквондогийн тэмцээнд Дундговийн тамирчид амжилт гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. БНСУ-д зохион байгуулж буй Kим Ун Ёны нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн олимпийн эрх олгох тэмцээнд Дундговийн таеквондогийн шигшээ багийн тамирчид амжилт гаргаж, тулааны болон хөгжимт поомси, аэробикийн (poomsi) төрөл тус бүрт медалийн эзэд боллоо.
2019 оны долоодугаар сарын 12-17-нд
болсон Олон улсын энэхүү тэмцээний тулааны төрөлд О. Азбаяр хүрэл медаль,
таеквондо аэробикийн төрөлд Ц. Гэрэлт-Од алтан медаль, А.Азхүү мөнгөн медаль,
О. Азбаяр, Б. Доржсамбуу нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн хөгжимт поомси
төрлөөс дөрвөн хүрэл мeдаль авлаа хэмээн аймгийн БСУСГ-аас мэдээллээ.
Шигшээ багийн тамирчдыг
дасгалжуулагч багш Ц.Отгончулуун дасгалжуулж, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,
ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Биеийн тамир спортын газар, таeквондогийн
"Мандуул" холбоо, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Цагдаагийн
газрын дарга О.Амарсанаа, Тагнуулын газрын дарга Б.Энхтөр, ОБГ-ын дарга
О.Адъяабаатар нар дэмжин ивээн тэтгэсэн ажээ.