ЖДҮ-ийг дэмжих сангаас тэрбум төгрөгөөр 10 төслийг санхүүжүүлэх санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-17 16:56:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын А/199 тоот захирамжаар байгуулагдсан Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах дэд хороо хуралдаж, иргэд, аж ахуй нэгжээс ирсэн төслүүдийг эрэмбэлж, тус сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 10 төсөлд олгох саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүллээ.

Тус аймгийн ХХААГ-аас жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг 2019 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд нээлттэй зарлаж иргэд аж ахуй нэгжүүдээс төслийг хүлээн авсан бөгөөд  энэ хугацаанд нийт 45 төсөл иржээ.

Түүнээс “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах”  журмын 12.1 дэх заалтыг үндэслэн холбогдох бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн 25 төслийг дэд хорооны хуралд оруулж, түүнээс 10 төслийг ийнхүү санхүүжүүлэхээр шалгаруулаад байна.

Тус сангаас  Дундговь аймагт одоогоор 1,000,0 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарлигдаад байгаа бөгөөд түүнийг дараах төслүүдиэд санхүүжүүлэхээр болсон аж.

Хан дээж" ХХК-нийн “Байгалийн гаралтай гумины малын тэжээл болон бордоо үйлдвэрлэх” төсөлд 200,0 сая, Ц.Цэцэгсүрэнгийн “Хагас боловсруулсан махны жижиг цех”-ийн төсөлд 70,0 сая, "Алтан цант" ХХК-нийн “аялал жуулчлал, зочид буудал” төсөлд 170,0 сая, С.Мөнхжаргалын “Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех” төсөлд 20, 0, "Мандал Стиль" ХХК-ийн “Оёдлын үйлдвэр” төсөлд 95,0 сая, "Ээлт бор" хайрхан ХХК-ийн “Нийтийн хоолны үйлдвэрлэл” төсөлд 150,0 сая, О.Энхбатын “Талх нарийн боов” төсөлд 90,0 сая, М.Бямбасугирын “Хүнсний ногоо, төмөр эдлэл” төсөлд 70,0 сая,   "Хулд Мандал" ХХК-ийн “Авто засвар, угаалгын төв” төсөлд 90,0 сая,  Б.Доржготовын “Үнээний фермер, сүү боловсруулах” төсөлд 45,0 сая төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Холбоотой мэдээ