Суданы сөргөлдөгч талууд улс төрийн хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-17 16:22:58

МОСКВА. /TASS/. Судан улсын Цэргийн түр зөвлөл болон сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө” эвслийн төлөөлөгчид лхагва гарагийн өглөө улс төрийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж телевизийн "Al Arabiya" суваг мэдээлсэн байна.


Талууд Африкийн зуучлагчдын оролцоотойгоор Хартум хотод уг баримт бичигт гарын үсэг зуржээ. "Al Arabiya" сувгаар мэдээлснээр, хэлэлцээр байгуулсан нь түүхэн цаг үе бөгөөд хамтын ажиллагааны шинэ эриний замыг нээж байна гэж Цэргийн зөвлөлийн орлогч дарга Мухаммед Хамдан Дагало хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Үндсэн хуулийн асуудлаарх баримт бичигт гарын үсэг зурахыг баасан гараг хүртэл хойшлуулсныг мэдэгджээ.


Суданы байдлыг зохицуулах, шилжилтийн үеийн гурван үндсэн үе шатын талаар тус улсын Цэргийн зөвлөл болон сөрөг хүчний эвсэл зөвшилцөлд хүрсэн тухай “Sky News Arabia” суваг урьд нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ