Хоёр түймрийг цурманд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-19 13:01:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө болон Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 11-нээс эхэлж ой, хээрийн долоон удаагийн түймэр гараад байна.

Түймрийн голомт дээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд аймгийн хэмжээнд таван түймрийг бүрэн унтрааж, сумдын холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ