Төв аймгийн музейг 180 гаруй гадаадын жуулчид үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-07-19 11:23:25

Төв /МОНЦАМЭ/.Төв аймаг хоёр салбар музейтэй бөгөөд энэ жил Англи, Франц, Япон, Солонгос, Хятад зэрэг улсын 180 гаруй жуулчин тус музейг үзэж сонирхжээ.

Манзуширын хийдийн музей болон Зуунмод суманд байдаг музейн үзмэр олны анхаарлыг татсан ховор нандин үзмэрээр баялаг.

Аймгийн музейг энэ жил 5000 гаруй иргэд зорьж үзжээ. Тус музей долоон танхимтай, 5000 гаруй үзмэртэй бөгөөд нийт үзмэрийнхээ 60-70 хувийг дэлгэн үзүүлж байгаа ажээ. 

Гадаадын жуулчид ан амьтны үзмэрүүд болон шашны эд өлгийн зүйлс, XVIII-XIX зууны үеийн халх эрэгтэй, эмэгтэй хувцас, гоёл чимэглэл, ашигт малтмалын олдворууд зэргийг ихээхэн сонирхож үздэг гэж тус музейн тайлбарлагч, боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Амгаланбат ярив.Ирвэсээс бусад ан, амьтан тус аймгийн нутаг дэвсгэрт өнөө ч амьдарч буйгаараа онцлог юм.


Холбоотой мэдээ