Завханд жилд дунджаар 400 орчим тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-19 11:18:57

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 13000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй байгааг илтгэнэ.

Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоциклтэй байгаа нь баруун бүсийн түвшинөөс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа аж.

Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дунджаар 400-700 тээврийн хэрэгсэл нэмэгдэж бүртгүүлдэг байна. Мөн аймагтаа бүртгэлгүй Улаанбаатар болон өөр аймагт бүртгэлтэй машин эзэмшдэг 230-аад иргэн буй.

Холбоотой мэдээ