Өмнөговьт шинээр музейн барилга барьж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 16:11:25

Өмнөговь /МОНЦАМЭ/. Энэ оныг"Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулж Өмнөговь аймагт музейн барилгыг шинээр барьж байна. 

Эх түүх, хэл соёлоо хадгалж хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлын нэг нь музейн барилгыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн хөрөнгө оруулалтаар "Аглут" ХХК барьж байна.

Нийт 600 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд эхэлжээ. Аймгийн музейн барилга нь 1954 онд зочид буудлын зориулалтаар барьсан учир зориулалтын бус байгууламж бөгөөд олон жилийн хугацаанд барилгын чанар муудсан байна. Орон нутгаас өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тааз, дотор хана зэргийг засварласаар иржээ.

Музейн байрны багтаамж бага тул нийт үзмэрийн 50 хувийг нь ил дэлгэж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж буй.




Холбоотой мэдээ