Иран баллистик пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-26 11:10:19

НЬЮ-ЙОРК. /TASS/. Иран улс дунд зайн тусгалтай баллистик пуужин туршсан тухай телевизийн “Fox News” суваг өнгөрсөн пүрэв гарагт мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, баллистик пуужинг өнгөрсөн пүрэв гарагийн орой хөөргөсөн байна. Ираны өмнөд хэсгээс хөөргөсөн "Шахаб-3" пуужин хойд чиглэлд 960 орчим км зайд нисэж, Техранаас холгүй цөлд унажээ.


Өнгөрсөн 6 дугаар сарын 13-нд Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөнтэй холбоотойгоор Ираны эргэн тойрны нөхцөл байдал хурцадсан юм. Халдлагын хариуцлагыг АНУ Иранд тохож, түүнийг нь Их Британи болон Саудын Араб дэмжсэн бол Ираны эрх баригчид энэ мэдэгдлийг няцаажээ. Түүнчлэн Ираны Зэвсэгт хүчин өнгөрсөн 6 дугаар сарын 20-нд АНУ-ын RQ-4 тагнуулын дроныг буудан унагасан байна. Үүний дараа АНУ Ираны нутаг дэвсгэр дэх 3 объектод цохилт өгөх цэргийн ажиллагаанд бэлтгэж эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ ажиллагааг эхлүүлснээс хойш 10 минутын дараа ажиллагааг явуулахгүй байх тушаалыг өгсөн хэмээн Д.Трамп хожим мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ