Өлгий сумын иргэд хатуулаг ихтэй ус хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-26 16:01:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэд хатуулаг ихтэй ус хэрэглэж байгаа нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Сумын 10 дугаар багийн нутаг амьдардаг айлуудын худгийн усыг шинжлэхэд магни зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2,3 дахин, сульфат 7,8 дахин, хатуулгын хэмжээ 2,3 мг-экв/л-ээр их гарчээ.

Энэ нь нь Монгол Улсын “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал, ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900-2005 cтандартын шаардлагыг хангахгүй байгаа гэж албаныхан мэдээлэв.

Хатуулаг ихтэй ус хэрэглэх нь шүд цоорох, арьсыг гэмтээх, бөөр, шээсний замд чулуу үүсгэх зэрэг аюултай  аж. Тиймээс эрдэсжилт, магнийн агууламжаар эрүүл ахуйн шаардлагад тохирохгүй устай газрын усны чанарыг сайжруулах технологийг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс зөвлөв. 

Холбоотой мэдээ