Н.Мадуро Орос, Энэтхэг, Хятадад талархал илэрхийллээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-27 12:41:37

КАРАКАС. /TASS/. Эдийн засгийг хөгжүүлэх, сэргээн шинэчлэх үйл явцад тусламж үзүүлж байгаад нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Орос, Хятад, Энэтхэг, Туркийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлжээ. 


“Хятадын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлж, эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж, зөвөлгөө өгч байгаад нь бид талархаж байна. Түүнчлэн бидэнтэй байнгын холбоотой ажиллаж, зөвлөлдөж байгаа Оросын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Газрын тосны борлуулалтын орлогоос хэт хамааралгүй байхын тулд эдийн засгийг шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлснээ Н.Мадуро цохон тэмдэглэж, Венесуэлийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар эн тэргүүний чиглэлүүдийн нэг байх болно хэмээн мэдэгдэв.

Холбоотой мэдээ