"Алтай Таванбогд" баруун бүсийн даншиг наадамд улсын харцага О.Хангай түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-29 08:39:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, "Алтай Таванбогд" хурдан морины баруун бүсийн зуны уралдаан  долдугаар сарын 27-ноос 28-нд болов.  

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафагаар долоо даван түрүүллээ. Харин Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарлаа.

Өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Давст сумын залуу бөх Д.Амартүвшин түрүүлж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, "Тастүлек" дэвжээний бөх М.Нурдос үзүүрлэв.   

Холбоотой мэдээ