АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-29 10:16:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Дэниел Коутс ирэх сарын 15-нд албан тушаалаа хүлээлгэн өгнө хэмээн “The New York Times” сонин мэдээлсэн байна.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тус албан тушаалд Техас муж улсаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Жон Рэтклиффын нэрийг дэвшүүлж магадгүй байна. Үндэсний тагнуулын газрын захирлын албан тушаалд томилогдохын тулд Сенатын танхимын гишүүдийн дэмжлэгийг авах шаардлагатай аж.


 “The New York Times” сонинд мэдээлснээр, Дэниел Коутс болон Д.Трамп нар олон асуудлаар тэр дундаа ОХУ-тай холбоотой асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа аж. Үндэсний тагнуулын газрын захирлыг Ерөнхийлөгч Д.Трамп хэд хэдэн удаа шүүмжилж байжээ. 

Холбоотой мэдээ