Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөвлөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-30 15:14:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Албаныхан аймгийн төвийн "Жаргалант шанд" ХХК, Булган сум дахь "Лю-да-ди" ХХК-ийн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах ажиллагаа нь хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьсан байна.

Мал, амьтны эрүүл мэнд, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай холбогдох хуульд заасан нийтлэг эрх, үүргийг биелүүлэх талаар аж ахуйн нэгжид  зөвлөмж  өгч, цаашид  үүсэж  болох зарим  эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулсан аж.

"Жаргалант Шанд" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр өдөрт 500 бог, 100 бод малыг нядлах, 100-150 тонн мах хадгалах хөргүүртэй.Харин Булган сум дахь "Лю-да-ди" ХХК-ийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлэх компанийнхан бэлтгэл хангаж байна.
  
  

Холбоотой мэдээ