Онцгой байдлын алба хаагчид усанд сэлж өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-31 15:07:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд анх удаа “Усан сэлэлтийн тэмцээн” зохион байгууллаа.

Оролцогчид 18-30, 30-аас дээш гэсэн хоёр насны ангилалд оролцож, өврөөр, араар, даллалт гэсэн гурван төрлийн  усан сэлэлтийн техникээр  ур чадвараа сорин өрсөлдөв.

Тэмцээний 18-30 насны ангилалд тэргүүн байрт ахлагч М.Гэрэлням, дэд байрт дэд ахлагч Б.Батбаяр нар шалгарсан. Харин 30-аас дээш насны ангилалд тэргүүн байрт ахлах ахлагч Д.Батбаяр, дэд байрт ахлах ахлагч Б.Мөнхбат нар тус тус шалгарав.

Энэхүү тэмцээн нь аймгийн Онцгой байдлын газрын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улмаар алба хаагчид харилцан туршлага судлах боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой аж.Тэмцээнд 50 гаруй тамирчин оролцов. 


Холбоотой мэдээ