Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-01 07:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 30. Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан морь өдөр. 


Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 

Суудал: Төмөр

Наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ